Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ХӨСҮТ-ийн ажилчид болоод иргэд бодит байдлыг дэлгэлээ

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа сэтгүүлч Б.Ганчимэгт ирсэн зурвасууд  10.17.2021
Миний бие ХӨСҮТ-д сувилагч хийдэг.Үнэндээ бүх тасаг ийм дүр зурагтай хэдэн ажилчид өөрсдөөсөө хэдэн төгрөг гаргаж жилд бага зэрэгийн засвар хийдэг.
Сайн байна уу, Ганчимэг сэтгүүлч ээ. Таны хэвтсэн өрөөг зарим дарга болон мөн эмч нарын өрөөтэй харьцуулахад үнэхээр аймшигтай том ялгаа байна лээ. Манай эмнэлэг ийм байдалд ороод удаж байна. Хэрэгцээтэй, шаардлагатай байгаа юмыг хэрэгтэй газар нь хэзээ ч өгдөггүй. Энд бүх юм, бүр эм тан, багаж, ариутгагч бодис юу байдаг юм бүгл танил тал найз нөхдөөрөө л хуваарилагддаг. Ерөөсөө ажил нь тэгж явдаг.
Хүндэтгэж явдаг бүсгүй минь, юуны түрүүнд эрүүл энхийг хүсье. Та хурдан эдгээрэй. Та энд хэвтэж хөсүт-н үүрийг онгичиж чадлаа. Би бас хэвтэж байгаа юмаа. Энд үнэхээр бүх юм хэрэг алга. Асар их хүйтэн байна. Жорлонд суухад ар нуруугаар хүйт дааж , жавар сэнгэнэж байна.
ХУЛГАЙЧААС салсан нь их юм даа л гэж бодож сайхан болно доо гэсэн өөдрөг сэтгэлээр зүтгэж байгаа, хамт олон бид.
Олон жил Нямхүүг зайлуулах гэж явлаа.
3 удаа халагдсан ч шүүхдээд буцаад л ирдэг бузар даа.
Ажилчид бид авдаг хэдэн төгрөгний цалингаасаа тасаг тасагаараа л бага сага засварыг өөрсдөө хийнэ. Үнэндээ л удирдлага дарга нар хөрсөн дээрээ буугаагүй юм ярина. Тэгээд л энд тэнд үнэн юм бичихээр дарамтлана. Устга гээд л арай л даа. Анх 2014-онд ажилд ороход л яг ийм л дүр зурагтай байсан , тэгээд хөгжсөн юм байхгүй.Тэгэхэд яг хажууханд байгаа адилхан Хавдар судлалын үндэсний төв нүдэн дээр л хөгжих жишээтэй. Энэ удирдлагууд өөрсдөө л тасагуудаар явж үзээгүй болхоор эмнэлэг ямар байгаагаа ч мэдэхгүй явж байдаг.
Ганчимэг сэтгүүлч ээ, танд тасгийн зурагуудаа сая аваад явууллаа шүү…. гэжээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...