Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 37.9 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ БАРИНА

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүлээлцлээ.
“Монгол Улсын засгийн газраас Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 9 чиглэлээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
Зам барилга, дэд бүтцийг сайжруулах бодит ажлууд 2022 оны эхний сараас эхлэхээр тендерт шалгарсан байгууллагатай гэрээгээ албажуулаад байна. Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал – Жанхай -Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоол барих болон тохижилтын ажлуудыг гэрээнд тусгасны дагуу 2022-2023 онд бүрэн гүйцэтгэх юм.
Ингэснээр Монгол орны цэнэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур орчмын замын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, олон салаа зам гарган хяналтгүй зорчихыг багасгах, байгаль орчныг хамгаалах давуу талтайгаас гадна гадаад, дотоодын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлон дурдлаа.
Ажил гүйцэтгэх гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Бээжин Юни-Констракшн Групп” компанитай байгуулж, гэрээг гардуулав.
Авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй. Мөн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалах зорилгоор замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй зориулалттай гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн нь технологийн онцлог шийдэл болсон. Мөнх цэвдэгтэй бүс нутагт түгээмэл хэрэглэгддэг уг технологи нь манай улсад анхны тохиолдол юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...