Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

ХӨВСГӨЛ НУУРАНД ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙГ САНУУЛЛАА

ХӨВСГӨЛ НУУРАНД ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙГ САНУУЛЛАА
✅Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.
✅Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх зэрэг асуудлаар ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. /2022.04.14/
✅Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлын эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан стратеги төлөвлөгөө гаргах шаардлагатайг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуралдааны үеэр санууллаа.
✅Харин тус ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг зөвхөн төсвөөс харах бус олон улсын байгууллагатай хамтран шийдэх гарц, боломжийг эрэлхийлэх асуудлыг Усны газрын дарга Ш.Мягмарт үүрэг болгов.
✅Түүнээс гадна Хөвсгөл нууранд живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагаанд ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж,шинжлэх ухаанд тулгуурлан эрсдлийг тооцон судалгааг эхлүүлж, байршлыг тогтоон, баталгаажуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэхээр ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар тогтлоо.
✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийн хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарын төлөөлөл оролцов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа, БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа болон орон нутгийн онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын төлөөлөл зэрэг албаны хүмүүс онлайнаар холбогдож, ажлын хэсгийн хуралд оролцлоо.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...