Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СОЁЛ АМРАЛТЫН УСАН ПАРК” БАЙГУУЛАХААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛСЭН ГЭХ “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН” ХХК-НЫ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ

“ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СОЁЛ АМРАЛТЫН УСАН ПАРК” БАЙГУУЛАХААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛСЭН ГЭХ “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН” ХХК-НЫ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ. /2022.04.14/
✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зарим нэр бүхий компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүллээ.
Тодруулбал, “Усан парк” байгуулахаар үйл ажиллагаа эхлүүлсэн гэх “Эм Энд Жи констракшн” ХХК-ны газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн байна.
✅ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29094 мкв бүхий уг талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасны дагуу усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа юм.
✅Иймд тус газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “усны сан бүхий газрын онцгой хагаалаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН” ХХК-д олгосон газрыг цуцлах тухай албан бичиг хүргүүлэв.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...