Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

“ХҮН, МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАР ХООРОНДЫН ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” зохион байгуулагдаж байна

“ХҮН, МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГЫН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАР ХООРОНДЫН ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт эрүүл мэнд, малын эмнэлэг, байгаль орчны салбарын олон улсын, үндэсний, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг 3 өдрийн турш оролцоонд тулгуурласан хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд “НЭГ ЭРҮҮЛ МЭНД”-ийн чиглэлээр Монгол улсад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, салбар хоорондын хамтарсан төлөвлөгөөг гаргана.
Энэхүү хэлэлцүүлэг нь Номхон Далайн Баруун Бүсийн улс орнуудын дундаас Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
May be an image of 2 people and people standing
May be an image of 6 people, people sitting and people standing
May be an image of 4 people, people sitting and people standing

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...