Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна

Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед ХНХЯ, МУЗН хамтран хүнс тэжээл дутагдалтай айл өрхүүдэд хүнсний багцыг өнөөдрөөс хүргэж эхэллээ.
Эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэх юм. Тус ажлыг ХНХЯ, МУЗН, УОК, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна.
1 багцад 7 төрлийн бүтээгдэхүүн байгаа бөгөөд 20 кг гурил, 5 кг будаа, 3 кг гоймон, 2 кг элсэн чихэр, 1 л ургамлын тос, 1 кг давс, гүрж ногоон цай орж байгаа юм. Өрхүүдэд түгээх ажлыг дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
ХНХЯ хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн мөнгийг цаг хугацаанд нь цахимаар шуурхай шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...