Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙН БАЙДАЛ” БА ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД БОАЖЯ ХАМТРАН АЖИЛЛАНА

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙН БАЙДАЛ” БА ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД БОАЖЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж болон холбогдох газрын дарга нарын хамт хүлээн авч уулзав.
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 – 2027 онд хэрэгжүүлэх “Хүнсний хувьсгал” Үндэсний хөдөлгөөнийг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр ахалж байгаа бөгөөд УИХ-аас гарсан тогтоолын эх хувилбарыг БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндоржид хүлээлгэн өгөв.
– Уг хөдөлгөөнд БОАЖЯ дараах чиглэлээр хамтран ажиллана.
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД:
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сайн бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөх мэдүүлэх;
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛД:
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд 30 гектар, сумын төвд 10 гектар агро ойн аж ахуйг тус тус байгуулах, жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаалуулж ойн зурвас байгуулах;
Жимс жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулах, санхүүжилт урамшууллын тогтолцоог бүрдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж: – “Эрүүл хөрсөнд эрүүл хүнс ургана, эрүүл хүнс идсэнээр монгол хүн эрүүл байх юм. Тиймээс бид “Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж, хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...