Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“ХЯМД АМАР” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНД 100 ГАРУЙ БАЙГУУЛЛАГУУД НЭГДЛЭЭ

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад эдийн засгийн эргэлтийг бий болгох, нөгөө талаас иргэдийг аялах, амрахдаа хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар ХЯМД АМАР цахим үзэсгэлэнд 100 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, рашаан сувиллууд нэгдээд байна. Үзэсгэлэнд нэгдсэн бүх газрууд бодит хямдрал болох үндсэн үнийн дүнгээ 50 хувиар хямдруулан урьдчилсан захиалга авч байна. Хямдрал 3-р сарын 31-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд захиалгаа өгөөд 2022 он дуустал өөрийн хүссэн өдрөө  очиж амрах боломжтой юм.

Түүнчлэн Аянд Улаанбаатар хотын томоохон зочид буудал, амралтын газрууд нэгдсэнээс гадна Хөвсгөл нуур, Дундговь аймгийн Цагаан суваргад байрлах ресорт, Өмнөговь аймгийн жуулчны бааз зэрэг гадна, дотны жуулчдын сонирхон очдон олон газрууд нэгдсэн.

2020 оны 10 сарын байдлаар гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, тус салбарт үйл ажиллагаа эрхлэгдэг зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагаа бүрэн зогссноор тус салбарт ажиллаж буй 36 мянга гаруй хүний ажлын байр эрсдэлд орсон. Энэ үед та “ХЯМД АМАР” цахим үзэсгэлэнд нэгдэж урьдчилсан захиалга хийснээр аялал жуулчлалын салбарын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох байрших үйлчилгээний байгууллагууд эрсдэлийг даван туулахад томоохон дэмжлэг болох юм.

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

ЧӨЛӨӨТ

Э.Дашням: Ажиллажбайна даа. Зарим үйлчлүүлэгч бензин авахдаа таниад зураг хөрөг даруулж байна. Яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэж асууж байх юм. Хүн...