Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ХОВДЫН ГАВЬЯАТУУД МОД ҮРЖҮҮЛЭГ, ОЙЖУУЛАЛТЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ, АРГА ТУРШЛАГЫН СУРГАЛТ ЯВУУЛЖ, ТАРЬЦ СУУЛГАЦЫН НӨӨЦӨӨР ХАНГАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

ХОВДЫН ГАВЬЯАТУУД МОД ҮРЖҮҮЛЭГ, ОЙЖУУЛАЛТЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ, АРГА ТУРШЛАГЫН СУРГАЛТ ЯВУУЛЖ, ТАРЬЦ СУУЛГАЦЫН НӨӨЦӨӨР ХАНГАХ БОЛОМЖТОЙ ГЭВ
✅Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг мод үржүүлэг, ойжуулалтын мэргэжлийн байгууллага “Ховд сафари” ХХК, “Үр жимс” хоршоо, аймгийн БОАЖГ-ын дэргэдэх мод үржүүлгийн газруудын үйл ажиллагаатай
/2022.04.13/ танилцав.
✅“Ховд сафари” ХХК нь 1997 онд байгуулагдан, улиас бургас, хайлаас, үхрийн нүд, чацаргана зэрэг тарьц, суулгац жилд 15,0-20,0 мянган ширхэгийг ургуулж, ойн зурвас, ойжуулалт, ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтэд нийлүүлж байна.
✅Тус компаний захирал Байгаль орчны гавъяат ажилтан Б.Лхамжавтай уулзаж,
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, олон жил мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн туршлага дээр тулгуурлан, орон нутагтаа энэ чиглэлээр сургалт, нөлөөллийн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах боломжтой гэлээ.
✅Тус хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад өөрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаа өрөгжүүлж, жилд 60,0-70,0 мянган ширхэг мод, сөөгийн тарьц, суулгац ургуулах боломжтой талаар Байгаль орчны гавъяат ажилтан Б.Лхамжав ярив.
✅Харин “Үр жимс” хоршоо нь 1999 онд байгуулагдсан, 11 га мод үржүүлгийн газарт алим, үхрийн нүд, чацаргана, улиас, хайлаас, бургас зэрэг 10 гаруй төрлийн модны тарьц, суулгацыг жилд 10,0-20,0 мянган ширхэгийг ургуулж ойн зурвас байгуулах, ойжуулалт, ногоон байгууламжид нийлүүлдэг талаар Байгаль орчны гавъяат ажилтан, ойн аж ахуйн инженер Д.Цэндсүрэн ярив.
✅Мөн тус хоршоо “Ховд чацаргана” үйлдвэр байгууулж, чацарганы цэвэр шүүс, өтгөрүүлсэн шүүс, чацарганы тос, варень зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
✅“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоршооны мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг механикжуулах замаар жилд 70,0-80,0 мянган ширхэг тарьц, суулгац ургуулан, Ховд аймгийнхаа нутагт 20,0 сая мод тарих ажилд хувь нэмрээ оруулах боломжтой юм байна.
✅Дээрх хоёр аж ахуйн нэгж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэг, ойжуулалтын ажлыг механикжуулахад онцгой анхаарах шаардлагатай байгаа талаар Дэд сайд Г.Түвдэндоржид уламжлан, трактор, тоног төхөөрөмж, усны хангамжийг сайжруулах, худаг гаргахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхийг хүсч байсан юм.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...