Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Хилчид Монгол Улсын хилийн дагуу ногоон хэрэм байгуулна

Хилчид Монгол Улсын хилийн дагуу ногоон хэрэм байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдлээ. Хөдөлгөөний хүрээнд “Ногоон хэрэм-2” дэд төслийн мод үржүүлгийн агропаркийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцлоо.

“Баянчандмань мод үржүүлгийн агропарк”-д нарс, шинэс, улайс, хайлаас, бургас, үхрийн нүд зэрэг 13 нэр төрлийн 200 гаруй мянган суулгац, үрийн тариалалтаар 130 орчим мянган үрсэлгээ бэлтгэж байна.

Агропаркийн нээлтийн үеэр “УБТ гарден” ХХК “Ногоон хэрэм” төсөлд нэгдэж, нэг сая модны суулгацыг үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдэгджээ.

Шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болон элсний нүүдлээс хамгаалах зорилгоор хилийн хэсэгт тус агропаркт бойжуулсан 6.9 сая модыг 960 га талбайд тарина.

Мөн ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулах, анги, салбар, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг, шанд бүхий баян бүрдийг хамгаалахаар төлөвлөөд байна.

Хилийн дагуу мод тарьж, ногоон хэрэм байгуулахад шаардагдах 16 сая модыг хангахын хилийн цэргийн 24 ангид “Мод үржүүлгийн төв”, таван ангид мод үржүүлгийн агропарк байгуулжээ.

Эдгээрийг өргөжүүлэн, жилд дунджаар 1,5-2 сая үрсэлгээ бэлтгэж, 2030 он гэхэд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.

Бүх анги, салбарт мэргэжлийн агрономич томилон ажиллуулж эхэлсэн бөгөөд 3,000 гаруй гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийг анхан шатны сургалтад хамруулаад байна.

Хил хамгаалах байгууллага сүүлийн гурван сарын хугацаанд хилийн 28 анги, нэг тусгай салбарт мод үржүүлгийн таван агропарк, 24 төв байгуулсан.

17 нэр төрлийн 500 орчим мянган үрсэлгээ, суулгац суулган, үрийн тариалалт хийж, дунджаар 200 орчим мянган үрсэлгээ бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн нийт 700 орчим мянган мод болон үрсэлгээ бойжуулж байна.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...