Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

СПОРТ

ХБНГУ-ЫН АЛДАРТ ДУГУЙЧИН КИЙДУ КУНЗЕ МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХЯЗГААРААС ЗҮҮН ХЯЗГААР ХҮРТЭЛ ДУГУЙГААР ТУУЛЖ ГИННЕСИЙН РЕКОРДЫГ ЭВДЭХ АЯЛАЛЫГ МАРГААШ ЭХЛҮҮЛНЭ

ХБНГУ-ЫН АЛДАРТ ДУГУЙЧИН КИЙДУ КУНЗЕ МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХЯЗГААРААС ЗҮҮН ХЯЗГААР ХҮРТЭЛ ДУГУЙГААР ТУУЛЖ ГИННЕСИЙН РЕКОРДЫГ ЭВДЭХ АЯЛАЛЫГ МАРГААШ ЭХЛҮҮЛНЭ
✅Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор дотоодын аялал жуулчлалыг дэлхий дахинд сурталчлах ажлын хүрээнд алдарт дугуйчин Кийду Кунзег эх орондоо урилаа. Тэрээр өдөрт 350-400 км замыг 20 цаг тасралтгүй дугуйгаар явж, гиннесийн рекорд эвдэх төлөвлөгөөтэй юм байна.
✅Герман, Швед, Норвеги, Хятад, Вьетнам зэрэг улсад КОВИД-19 цар тахлын дараа дугуй түрээсийн бизнес хүчээ авч, дугуйн аялал жуулчлал эрчимтэй хөгжүүлснээр улсынхаа эдийн засагт дэмжлэг үзүүлж байна. Монгол улсад ч дугуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Алдарт дугуйчин Кийду Кунзегээр дамжуулан энэ чиглэлийн аялал жуулчлалыг дэлхий нийтэд таниулах зорилготой.
✅Уг аяллыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Соёлын яам, УИХ-ын гишүүн Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ийн гишүүн асан Д.Тэрбишдагва нарын хамтын ажиллагааны хүрээнд “Цолмон травел” ХХК гүйцэтгэж байна.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...