Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ХАРУУЛЫН ДАРГАА БУУДАН ХӨНӨӨГӨӨД ЗУГТСАН ХОЁР ЦЭРГИЙГ БАРИВЧИЛЛАА

ХОЁР ЦЭРЭГ ХАРУУЛЫН ДАРГАА БУУДАН ХӨНӨӨГӨӨД ЗУГТЖЭЭ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч өчигдөр (2021.04.08) 18.00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ. Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.

Дээрх хоёр цэрэг нь галт зэвсэгтэй, ойрын айлаас мотоцикл хулгайлан зугтсан байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийнэ гэж мэдээллээ.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь хайж, орон нутгийн иргэдийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлж, зугтсан хоёр цэргийг цагдаагийн алба хаагчид мөрдөж, баривчилсан байна.

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.