Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Халтиргаа гулгаатай талбай, өгсүүр замуудад давс, бодис цацаж байна

Өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн цас орж, нийслэл хотын гудамж талбай, зам харгуйд цасан бүрхүүл тогтсон тул Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн  зам талбайн үйлчлэгч нар ажилдаа эртлэн гараад байна. Өнөөдөр зам талбайн 816 үйлчлэгч  тусгай зориулалтын 68 машин техниктэй ажиллаж, 08:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63 тонн бодис, 64 тонн давсыг зам, талбайд цацаад буй.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас тусгай зориулалтын 42 автомашин, техник гаргаж, 328 зам талбайн үйлчлэгч хариуцсан гудамж, зам талбайд ажиллаж байна. Тодруулбал, давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн 11 автомашин, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн нэг машинтай  ажиллаж байгаа юм.  Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 14 машиныг цас цэвэрлэгээнд гаргажээ. Мөн бага оврын шүүрт 16  автомашин  явган хүний зам, талбай, авто замын нуух цэвэрлэж байна.

Хот тохижилтын газрынхан Бага тойруу, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Туннел, Дорж, Наадамчид, Баянхошуу, Монел, Богд уулын арын зам, Их Монголын гудамж, Хасбаатарын гудамж, Зайсангийн гудамжинд 57 тонн бодис зарцуулжээ.

Харин Баянзүрх дүүргийнхэн  805-р анги, Дарь эхийн замд нэг тонн давс, Цагаан даваа, Алтан-Өлгийн хойд хэсгийн өгсүүр замд гурван  тонн давс, Хан-Уул дүүрэгт  “Охь мандал” ХХК Морингийн даваа, Био чиглэлийн замд 10 тонн давс цацсан байна.

Чингэлтэй дүүргийн ТҮК давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн таван автомашин, хог, цас сорох зориулалттай шүүртэй хоёр машин гарган ажиллаж, Хөшигийн хөндийн хурдны зам болон Налайхын замд тус бүр 10 тонн давс цацаж, халтиргаанаас хамгаалжээ. Тус дүүргийн ажилчид Цэцэг төвийн уулзвараас Анкарагийн гудамжны уулзвар, Бага тойруу, Самбуугийн гудамж, Засгийн газрын ордны хойд баруун, зүүн уулзваруудад, гэр хороолол дундах авто замууд,  Өвөр гүнтийн зуслан чиглэлд  камаз автомашинаар давс цацан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн хувьд Баянхошуу, Хөтөл чиглэл, “Грейт роүд” ХХК Моносын уулзвараас  Хүй долоон хүртэлх замд таван тонн давс, Жаргалант, Ар гүнтийн даваанд зургаан тонн бодис цацжээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...