Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Хавдрын Б.Эрдэнэбулган эмч: Хавдар ихсээд байна халуун хоол, цайгаа та нар боль гээд би орилоод хүмүүс тоохгүй байна шүү дээ

1700 хавдартай иргэнд хагалгаа хийж, 18 мянган иргэнд үйлчилгээ үзүүлсэн хавдрын Б.Эрдэнэбулган эмчтэй ярилцлаа.

Япон улсын Токүшимагийн их сургуульд хавдрын чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, есөн жил Хавдар судлалын үндэсний төвд ажилласан, одоо Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж буй Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа. Түүний хувьд Мобайл клиник болон Хавдаргүй Булган зэрэг арав орчим төсөл дээр удирдагчаар ажиллаж байгаа төдийгүй өөрийн туршлагаа залуу эмч нарт хуваалцаж багшилж байгаа юм.

Б.Эрдэнэбулган эмч Хавдар судлалын үндэсний төвд 2010 оноос 2018 оныг хүртэл ажиллахдаа 18 мянга гаруй хүнд үзлэг, тусламж, үйлчилгээ, үзүүлж 1700 орчим хавдартай иргэнд судсан дотуурх мэс засал эмчилгээ хийсэн.

Хавдар ихсээд байна халуун хоол цайгаа та нар боль гээд би хичнээн орилоод намайг хүмүүс тоохгүй ш дээ

-Таны хувьд Улсын нэгдүгээр эмнэлэгт ажиллаж бас багшилж байгаад Япон Улсад очиж мэргэжил дээшлүүлсэн. Ирээд Хавдар судлалын үндэсний төвд 18 жил ажилласан байна. Одоо Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлыг та маш сайн мэдэж байгаа. Мөн Япон улсад суралцаад, бүр чиглэлээрээ хагалгаанд хүртэл оролцож байж.

Тиймээс ч хоёр орны соёлын ялгаа, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ялгаатай байдлыг их мэдэрсэн байх. Ялангуяа хавдрын өвчлөлтэй холбогдуулж байр сууриа илэрхийлж болох уу. Хэрхэн хавдрын өвчлөлийг бууруулах вэ?

Миний хувьд Монгол Улс дараах дөрвөн асуудалд анхаарснаар хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэж боддог. Нэгдүгээрт, Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Иргэд нь эрүүл мэндийн боловсролтой байж бид хавдрын өвчлөлийг бууруулж чадна. Япон улсад шүдээ хэрхэн угаах вэ гэдгийг сургуулийн насны хүүхдүүдэд өдөр бүр зааж өгдөг. Газар хөдлөлт болсон үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нарийн зааж сургадаг.

Япон хүн хаана ч, хэнд ч анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай байдаг. Японд эрүүл мэндийн боловсролыг нэг улирал заах бус нас, насанд нь тохируулж улирал бүр, давтамжтай зааж сургаж байна. Нэг удаа зааж сургаад бүрэн мэдлэг чадварыг эзэмшүүлж чадахгүй. Бид энэ системээс суралцаж байж үр дүнд хүрнэ. Хоёрдугаарт, хоол, хүнс тэжээлийн асуудал маш чухал.

Монгол Улсад өнөөдөр хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл утгаараа алдагдсан.

Жишээлбэл, Ховд аймгийн хэдэн хүүхэд тарвас идээд xoрдсон тохиолдол гарлаа. Худалдаачид тарвасаа хурдан борлуулахын тулд шифризээр тарвас руугаа бодис тарихдаа химийн тунг нь ихдүүлсэн гэсэн. Энэ мэт бизнесийн ашиг сонирхол харсан байдал газар авч, хоол хүнсний aюулгүй байдал бүрэн алдагдсан гэж хэлэхэд xилсдэхгүй.

Мөн хоол судлал ч манай улсад хаягдсан салбар шинжлэх ухаан болчихлоо. “Nutrition” гэдэг зүйл хөгжчихсөн газар иргэд нь ч энэ талаар мэддэг, эрдэм шинжилгээ нь ч өндөр төвшинд хийгддэг.

Дахиад Япон улсаар жишээ авахад гэрийн эзэгтэй нар дандаа шинэ хүнсээр хоолоо хийдэг. Энэ бол япон үндэстний хэв маяг. Өглөө бүр 5 цагт хүнсний эсвэл загасны зах нээгдэхэд шинэ хүнсээ авна.

Япончууд хагас боловсруулсан болон түүхий бүтээгдэхүүнүүдийг удаан хугацаанд хадгалдаггүй. Дандаа шинээр нь хэрэглэдэг. Өглөө, өдөр, орой юу хэрэглэх ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг. Ийм учраас Япончууд маш урт насалдаг.

Монголчууд уг нь хувцас хэрэглэл, хоол хүнсний хувьд мундаг соёлтой улс орон байсан. Зуны цагт мах идэхгүй цагаан идээ, борц хэрэглэдэг. Орчин үед 7 хоногийн 24 цагт бүтэн жилээр мах хэрэглэж байна шүү дээ.

Өөрөөр хэлбэл ходоодны боловсруулалт, шингээлт хийх эсийн үйл ажиллагаа ачаалалтай байнга ажиллаж байна гэсэн үг. Хэт их ажиллаад ирэхээр мутаци болно. Хэвийн горимоороо ажиллаж чадахгүй хэт их ачаалалтай ажиллаад ирэхээр нэг бол ядарна сульдана, дутагдалд орно эсвэл мутацид орно.

Мутацид орно гэдгийг энгийн үгээр тайлбарлавал хэлбэр дүрс, үйл ажиллагаа нь хэвийн бус болно гэсэн ойлголт. Эдгээр эсүүд хэвийн үйл ажиллагаа явуулж чаддаггүй ба сүүлдээ хүнийхээ эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлдэг.

Би оюутнууддаа хавдрыг Зoмбитой кинотой адилтгаж тайлбарладаг. Зoмби нь гэдэг хүн дүрстэй боловч харахад бие нь, сэтгэхүй нь өөрчлөгдчихсөн байдаг шүү дээ. Тэгээд л зoмби нь хүнийг хазсан үед халдварлаад л дахин зoмби болгон хувиргадаг.

Хавдар гэдэг яг л ийм процесс. Нэг эс мутаци болж бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр хажуу дахь эсүүд рүүгээ мэдээллээ хуулбарладаг. Өөрөөр хэлбэл яг өөр шигээ болгоод байна гэсэн үг. Нэг эс нь явсаар байгаад эдийн төвшинд хүрэхэд тэр нь хавдар болдог. Яг тэр эсийн төвшинд нь оношлох боломж Монголд байхгүй. Эд болсон хойно нь буюу хүний харах хэмжээнд мэдэгдэх хэмжээнд болсон үед нь оношилж байна гэсэн үг. Монголчуудын хүнсний хэрэглээний хувьд авч үзвэл бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсгэдэг.

Тэгээд нөгөө зoмбинууд кинон дээр яадаг билээ. Олуулаа болоод ирэхээрээ хотоо нураагаад, цаашлаад улсаа нураадаг. Яг үүнтэй ижил эсүүд нийлээд эдийн түвшинд том болж, олон болоод тухай эрхтний үйл ажиллагааг алдагдуулж. Цаашдаа организмуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Жишээ нь элэг гэдэг эрхтэн хавдраар өвчиллөө гэхэд зэргэлдээ нь ходоод, нойр булчирхай зэрэг хэвлийн эрхтэнүүддээ үсэрхийлж тархдаг. Үүнийг анагаахын хэллэгээр тайлбарлавал иргэдэд улам ойлгомжгүй болох тул энгийн байдлаар ойлгуулах нь чухал юм.

Ямартай ч Монголчуудын хүнсний хэрэглээний хувьд авч үзвэл бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсгэдэг. Тэгэхээр бид өөрсдийн уламжлалт хоолны соёлоо сэргээж зундаа ходоодоо амрааж байх хэрэгтэй. Энэ бол Монгол соёл. Өвлийн цагт өөх болон мах зэрэг каллорилаг, уургалаг зүйлээ хэрэглэх ёстой. Бидний өвөө эмээгийн үед өвлийн идшиндээ аль болох каллорилаг, уургалаг зүйлээ хэрэглээд, хавар дуусахаар нь улай (мал гаргахгүй) хийхгүй, малаа өсгөхийг боддог. Тэр хугацаандаа цагаан идээгээ хэрэглэчихдэг. Өвлийн идэшнээсээ тодорхой хэмжээгээр авч борцлоод тэрийгээ зундаа бас хэрэглэдэг байлаа. Бид чинь хоол хүнсний өндөр соёлтой ард түмэн шүү дээ.

Мөн орчин үед бид хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ химийн найрлагыг анзаарах ёстой. Австралийн нэртэй эрдэмтний лекцэд сууж байхад хүнсний ногоог сонгож авахад хэлбэр хэмжээ төдийгүй, үнэр, өнгийг нь хүртэл анзаарч анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байсан.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ нь томорсон, байх ёстой хэлбэр хэмжээгээ алдчихсан байдаг. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд шууд нөлөө үзүүлэхгүй. Харин удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд өөрчлөлт үзүүлдэг.

Жишээлбэл 1990 оны ихээр АНУ-д түргэн хоол маш эрчимтэй хөгжсөн. Энэ шарсан тахианы хэрэглээ өссөн учир үйлдвэрлэгчид хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон. Тиймээс тахианд хурдан хугацаанд таргалуулах тариа тарьж эхэлсэн. Одоо АНУ-ын иргэд гуяараа илүү таргалалттай байхын хажуугаар эмэгтэйчүүдэд хөхний хoрт хавдар улам ихэссээр байгаа нь дээрх гормоноор бордсон хоол хүнстэй шууд холбоотой юм.

Монголд энэ талаар нарийн судалгаа хийгээгүй байгаа хэдий ч хадгалалт удаан даадаг жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, хятдын зарим хүнсний бүтээгдхүүн гээд химийн найрлага орсон бүхэн л хoрт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна.

Мөн хoрт зуршил ар.хи там.хи хавдар үүсэхэд нөлөөлдөг. Хүнсний aюулгүй байдалд уул уурхай ч нөлөөлж байгаа шүү дээ. Нөгөө л нэг алтаа угаасан усаа гол руу шууд хийчихдэг. Түүнийг нь мал yyснаар мах нь бохирдоно. Тэгээд тэр малыг хэн идэх вэ. Бид нар л иднэ. Ийм махыг байнга хэрэглэснээр хopт хавдрын өвчлөл үүсэх эрсдэлийг маш өндөр болгоно гэхчилэн яриад байвал бидний эргэн тойрон дахь маш олон зүйлүүдийг ярих хэрэгтэй болоод байна.

Химийн элементийн орц ихтэй эсвэл генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа идэх, хоёр удаа идэх, арван удаа идэх нь хoрт хавдрын шалтгаан болохгүй. Амтанд нь дурлаад ч юм уу эсвэл амьжиргааны түвшингээсээ болоод байнга хэрэглэдэг бол шалтгаан болно.

Энэ нь нийтлэг биш боловч тодорхой бүлэг хүмүүс үүнийг хэрэглэсээр л байна.

Гурав болон дөрөвдүгээр хүчин зүйл нь юу вэ?

-Гуравт, зан үйл буюу шашны асуудалд анхаарал хандуулах.

Дөрөвт, эмчилгээ, оношилгооны чадамж. Энэ дөрвөн зүйл сайжирч байж хавдрын өвчлөл буурна. Энэ дөрвөн зүйлд анхаарахгүй бол хэдэн ч сайн эмнэлэг бариад, гадаад дотоодод сайн эмч бэлтгэж дэмжээд ч хавдрын өвчлөл буурахгүй.

Мөн хавдраар оношлогдоод ХСҮТ дээр ирсэн өвчтөн шинжлэх ухаанчаар эмчилгээ хийлгэлгүй лам, бөөгөөр явж улам хүндрүүлдэг харамсалтай жишээ олон бий. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг дахиад хэлэхийг хүсэж байна.

Хувь хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байна. Манай иргэд өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Эмч эмнэлгийн байгууллага нь угтаа бол өвдөхөөс урьдчилан сэргийлдэг байгууллага байх нь хамгийн чухал, иргэн хүн өвдөхөөс урьдчилан сэргийлж, өвдөхгүй байх арга хэмжээ авах ёстой.

Мөн өөр нэгэн сонирхолтой шалтгаан бий. Өндөрлөг бүс нутагт амьдардаг хүмүүс нам дор газар амьдардаг хүмүүстэй харьцуулахад агаарын даралтаас шалтгаалдаг юм уу илүү өндөр температуртай хоол хүнс хэрэглэдэг. Хэт халааж, буцалгаж хэрэглэдэг гэсэн үг.

Нэг талаасаа баруун аймаг руу илүү хүйтэн байдаг учир халуун хоол цай идэж ууж энергиэ нөхөх хэрэгцээтэй болдог байх. Бид халуунаар нь цайг оочиж yyна гэж ярьдаг. Гэтэл халуун хоол цай улан хоолой болон ходоодны салстыг гэмтээж байдаг. Би энэ талаар олон улсын нэгэн судалгаа уншиж байхдаа Монголд бас ийм байх боломжтой юм байна гэж таамаглаж, хувьдаа дүгнэлт хийсэн нь эн. Тэрнээс яг ингээд нарийвчлаад хийчихсэн судалгаа Монголд байхгүй.

Тэгэхээр давсаа багасгаад, хоол цайгаа таарсан хэмжээнд халуун бүлээнээр хэрэглэх юм бол хавдар буурчих юм биш үү?

-Бүхэл бүтэн үндэстний амьдралын хэв шинжийг өөрчлөнө гэдэг амархан зүйл биш шүү дээ. Хавдар ихсээд байна халуун хоол цайгаа та нар боль гээд би орилоод хүмүүс тоохгүй ш дээ. Хүлээж авах ч үгүй. Тиймээс л эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй байна гэж дахин дахин хэлээд байгаа юм. Монголчууд бид чинь “сүх далайтал үхэр амар” гэгчээр өөрт тохиолдохгүй л бол тоохгүй яваад байх “амар” хүмүүс юм. Гэвч энэ байдлаараа цааш замнаж болохгүй цаг үе ирчихсэн байгааг зөв тусгаж ойлгоосой. Яагаад ходоод, улаан хоолойн хавдар их байна. Яагаад элэгний хавдар үүсдэг юм зэрэг энгийн зүйлсийг хүмүүс мэддэг болчихвол л хавдар буурна.

Хүмүүсийн мухар сүсэг, шашин нь хавдрын өвчлөлд нөлөөлж байна гэж та хэлсэн. Энэ талаар…?

-Би нэг чихрийг задлаад хуваагаад тус, тусад нь эмийн саванд хийгээд үүнийг идвэл танд тулгараад буй асуудал шийдэгдэнэ гэж хэлье.

Жишээлбэл зүрх судасны өвчинтэй хүнд үүнийг идвэл цyс шингэрнэ гэж хэллээ гэж бодъё. Харин жинхэнэ мөн чанарыг мэдэхгүй, идчихээр сэтгэл зүйн хувьд тайвширах ч юмуу эсвэл стресс бага зэрэг арилах байдал үүснэ. Гэтэл өвдсөн хүний сэтгэл зүй гэдэг асар эмзэг байдаг. Хаана, хэн, юу сайн гэхэд итгэхэд бэлэн. Энэ нь өвчтөний буруу биш. Тэгээд сайн гэсэн болгон руу яваад өгнө. Энэ нь эргээд эрүүл мэндийн боловсролтой нь холбоотой. Өвчин юугаар үүсгэгдэж, хэрхэн эмчлэгдэг вэ гэдгийг мэдэхгүй бол буруу сонголт хийх магадлал өндөр.

Гэхдээ бүгд боловсролгүй байна гэж хэлэх гээгүй юм шүү. Зарим хүмүүс өвдсөн өвчнөө судлаад эмчтэй дүйцэхүйц болсон байдаг.

Харин олонх нь сүлжээний бизнес болон шинжлэх ухаанч ч биш хануур, төөнүүр, бариа, засал, энерги эмчилгээ гэдэг. Тэр хилэнцэт хорхойн бүтээгдэхүүн хавдарт онц нөлөөлөх эмчилгээ байдаг гэдэг нь батлагдаагүй. Гэхдээ өндөр үнэтэй. Иймэрхүү зүйлд илүүтэйгээр итгэж хагалгаа хийлгэхээс зайлсхийж, түгшиж нөгөө зүйлдээ итгээд хоёр, гурван сар явдаг.

Гэтэл энэ тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэх хугацаанаас нь хороогоод улам хүндэрдэг. Тэгээд эцэст нь эргээд эмнэлэгтээ л ханддаг. Үнэн чанартай ямар ч нөлөөгүй сүлжээний бизнест итгэж мөнгө төгрөгөөрөө, цаг хугацаагаараа, эрүүл мэндээрээ xoхирдог.

Ерөөсөө хавдрын төгс эмчилгээний асуудал гэдэг нь тодорхой хэмжээнд мэс хүргэж байж эмчлэгддэг гэдгийг ойлгох ёстой. Хорт хавдраар өвдсөн иргэдийн өвчний үе шатыг харуулсан байдал. 78 хувь нь хожуу буюу 3,4-р үе шатандаа оношлогдон ирж байна гэсэн үг. Энэ нь амьдралын чанар богино эмчилгээ хийх боломжгүй 6-12 сар амьдраад хорвоог орхиж байна.

Эх сурвалж: mungu.xyz

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.