Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

коронавирус илэрсэн тохиолдол 11-ээр нэмэгдлээ

Сүүлийн гурав хоногт Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний тохиолдол 11-ээр нэмэгдлээ.

Тодруулбал, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн  боомтоор орж ирсэн 4 эрэгтэй, 4 эмэгтэй нийт 8 хүнээс халдвар илэрсэн. 23, 24-ний өдрүүдэд Алтанбулагийн  боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч болох ОХУ-ын хоёр иргэнээс халвар илэрсэн.  24-ний өдөр  Франкфурт-Улаанбаатарын нислэгээр  ирсэн 14 настай эрэгтэй хүүхдээс халдвар илрээд байна.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын нийт тохиолдол 339 болсноос 312 хүн эдгэрсэн. Эдгэрэлт 92 хувьтай байгаа.

Эдгэрч, ажиглалтын хугацаа нь дууссан 301 хүн байна. Гэрийн ажиглалтад  8 хүн, сувиллын ажиглалтад 3 хүн байна. ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээ хийлгүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...