Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

У.Хүрэлсүх: Ижийгээ, эмээгээ баярлуулж яваарай гэж дүү нартаа захихыг хүслээ

У.Хүрэлсүх; Дурсамж. Миний хамгийн анх хийж үзсэн хоол бол котлет байсан юм. Тэр үед би гуравдугаар ангийн сурагч байлаа. Эмээгээсээ асуусны дагуу хийсэн боловч ихэнх нь түлэгдэж зарим нь хайруулын тавганд наалдсан нүүрс болж билээ. Гэхдээ амт бол давгүй шүү.
Ингэж би ээжийгээ Мартын 8-наар анх баярлуулсан юм. Ээж маань “Миний хүү хоол хийсэн байна ш дээ” гээд инээмсэглэж түлэнхий ч гэсэн амтархан идэж байсан тэр дүр зургийг мартдаггүй. Энэ тухай ээж минь олон ч жил ярьсан даа.
Одоо миний ижий, эмээ аль аль нь бурханы оронд бий. Ижийгээ, эмээгээ баярлуулж яваарай гэж дүү нартаа захихыг хүслээ. Эмэгтэй хүн энэ хорвоо дээр ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрдөг гэж сайхан үг бий…
Нийт эмэгтэйчүүд эхчүүддээ Мартын 8-ны мэндийг хүргэж энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
(Миний эмээгийн төрсөн дүү, 87 настай Пунсал эмээ маань)

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...