Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

Uncategorized

Утаа буурснаар уушигны өвчлөл, ургийн эндэгдэл буурахаас эхлээд олон эерэг үр дүн гарч эхэлжээ

Хүн амын талаас илүү хувь суурьшиж байгаа нийслэл хотыг утаанаас салгах гэж сүүлийн 10 гаруй жил олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон зуун сая долларыг үр дүнгүй зарцуулсан. Харин У.Хүрэлсүхийн засгийн газар жил гаруйн хугацаанд утааг 50-иас илүү хувиар бууруулж энэ онд 80 хувьд хүртэл бууруулах томоохон зорилт тавиад байна.

БОАЖЯ-ны Сайд Д. САРАНГЭРЭЛ: 11 МЯНГА 789 АЙЛЫН ЯНДАН БОЛОН ХАНАН ПИЙШИНГ ХӨӨЛЖ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛСАН

Цаасан дээр олон жил зурагдсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулахаас эхлээд утааг бууруулах олон ажлыг хийж байгааг салбарын сайд нар онцолж байна. Иргэд харамсалтайгаар угаартаж нас барахаас сэргийлэх ажлыг хүртэл БОАЖЯ гурван сарын хугацаанд эрчимтэй явуулж байгаа. “Яндангаа хөөлье” аяны хүрээнд 11 мянга 789 айлын яндан болон ханан пийшинг хөөлж тэр хэмжээнд хүний амь нас эрүүл мэндийг эрсдэлээс сэргийлсэн гэдгийг хэлж байна.

Утаа буурснаар уушигны өвчлөл, ургийн эндэгдэл буурахаас эхлээд олон эерэг үр дүн гарч эхэлжээ.

Шахмал түлшний тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй бөгөөд утааг бууруулах ажилд дан ганц шахмал түлшний хэрэглээ биш цахилгаан болон хийн халаалтыг нэмэгдүүлж урт хугацаандаа орон сууцжуулах хөтөлбөрийг тогтвортой явуулах нь засгийн газрын үндсэн зорилт гэлээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...