Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 29 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид иргэн, хуулийн этгээдийн 1,5 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллав.

Гал түймэр гарч болзошгүй 10 зөрчлийг газар дээр нь арилгуулав

      Ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ногоон бүсийн 81 аманд хяналт шалгалтыг хийж, гал түймэр гарч болзошгүй 10 зөрчлийг газар дээр нь арилгуулан, ногоон бүсэд зорчиж байсан 106 автомашин 850 иргэн, 21 айл өрх, 8 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 105 ширхэг санамж тарааж ажиллалаа.

Мөн бүтцийн нэгжүүдийн Гал түймэр унтраах, Аврах 16 ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр анги болон ногоон бүсийн байрлалд бэлэн байдлыг ханган давхардсан тоогоор 671 алба хаагч ажиллаж, 9 удаагийн өнжмөл өвсний  гал түймрийг унтрааж ажилласан байна.

  Шар өвсний гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18,8%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...