Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах уулзалт зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар эрчимтэй эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга, удирдах ажилтнуудыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтын эхэнд Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгооны ерөнхий мэдээлэл, ач холбогдол, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалыг танилцуулж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга өөрийн дүүрэгт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцоололын талаар мэдээлэл танилцуулга хийлээ.
Уулзалтын явцад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар холбогдох газрын дарга нар танилцуулж, асуулт хариулт өрнөв.
Уулзалтын төгсгөлд дүүрэг бүр хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нарийвчлан тооцож, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөлтөө дахин сайжруулан ойрын хугацаанд болох уулзалтаар танилцуулахаар тохиролцов.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...