Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГОО”-НД ОРОЛЦОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСААР БАЙНА

Монгол Улсын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд  Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим болон танхимын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 04 -ний өдрөөс эхлэн үе шаттайгаар зохион байгуулж байна.

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд  оролцох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүний нөөцийн бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн болон анхан шатны эрүүл мэндийн тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй 2022 оны 04 сарын 22-нд цахим уулзалт хийж, 2022 оны 04 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хүүхдийн өвчний эрт илрүүлэг” сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг давтан хамруулах, хамрагдалтад хяналт хийж хамтран ажиллахаар санал солилцож, холбогдох мэдээллийг хүргэлээ.

Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...