Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

УРГАХ ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ОЙД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНА

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн А/60 тушаалын хүрээнд “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-аас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсийн ойн түймэр, өвчин хортонд нэрвэгдэж ургах чадвараа бүрэн алдсан ойд цэвэрлэгээ хийж байна. Цаашид ойн түймэр гарах, хүчтэй салхи шуурга, мөндөр аадар бороо зэрэгт хүн, мал амьтан хохирох эрсдэлтэй. Хортон шавж хүрээгээ тэлэх ойн ерөнхий хэв шинжийг алдагдуулж экосистемд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн ойн сангийн 200 га талбайд ойн цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэх аж ахуй нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож хууль, журмын дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.
Ойн цэвэрлэгээний ажилд Хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаа, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтран ажиллаж байгаа.  2021 оны 10 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаөлалтын захиргаа, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ууд ойн цэвэрлэгээний талбайд хяналт шалгалт хийж, иргэдийн мэдээллийн мөрөөр МҮОНРТ-ын сурвалжилах баг талбайд ажиллав.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...