Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

УНГАР УЛСТАЙ УСНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Усны салбарын хэд хэдэн бодлого тусгагдсны нэг нь “Хөх морьт” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Унгар улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанскыг хүлээн авч уулзан дээрх асуудлаар санал солилцлоо.

Монгол, Унгар хоёр улс Байгаль орчны салбар тэр дундаа усны салбарын олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнг гарган ажилласан. Уулзалтаар дээрх жишгийн дагуу “Хөх морь” төслийг хамтран хэрэгжүүлж усны хуримтлалыг бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэхэд гар нийлэн ажиллахаар санал нэгдсэн юм.

Уулзалтын дараагийн хэсэгт Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээж хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцлаа. Тэр дундаа Унгар улсын орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, хөрсөндөө буулгах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг онцолсон юм. Түүнчлэн хоёр орны аялал жуулчин салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны эрдэмтдийн хамтарсан “Хүннү-Аттила судлалын эрдэмтэн сан”-гийн “Гол мод II”  соёл-археологийн төслийг хэрэгжүүлэнэ.  Уг төслөөр хэрэгжснээр Хүннү ба Аттила судлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...