Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

“Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

“Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар нээлээ.

Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байна.

Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасныг Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

Энэ хүрээнд нам дэвшилтэт бодлого хэрэгжүүлэх, санхүүжилт нь ил тод байх, түүнд тавих хяналтыг боловсронгуй болгох, нам зохион байгуулалтын хувьд ардчилсан зарчимд нийцсэн, асуудлаа ширээний ард сууж ярилцдаг эрх зүйн орчин бүрдүүлэхийг эрмэлзэж байгааг тодотголоо.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл”, Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Монгол дахь улс төрийн намын төлөвшлийн асуудлууд”, “Нээлттэй нийгэм” форумын судлаач, Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Улс төрийн намын санхүүжилт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хуралд суудалтай болон Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг намуудын төлөөлөл оролцож байна.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...