Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТ, ХЯНАЛТЫН АСУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА ХИЙНЭ

УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТ, ХЯНАЛТЫН АСУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА ХИЙНЭ. /2022.08.15/
БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ-ийн ахалсан МУ-ын Ерөнхий сайдын 2022 оны 90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн II дугаар хурал боллоо.
Хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц, хадгалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, гэр хорооллын айл өрхийн ханан пийшин, ядангаа хөөлөх, угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээг 9 дүгээр сарын 15-н гэхэд зохион байгуулж, бүрэн дуусгахыг холбогдох байгууллагуудад үүрэг өгөв.
Сайжруулсан шахмал түлшний нөөц, хадгалалт хамгаалалт, борлуулалт, түгээлт, хяналтын асуудлыг шат дараалалтайгаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд судалж УИХ-ын намрын чуулганд танилцуулахаар боллоо.
Ажлын хэсгийн хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батбаясгалан, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг , “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...