Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Н.Учрал: Эмэгтэй хэдэн гишүүдийг ингэж харлуулахаа зогсоомоор байна

УИХ-ын гишүүн Н.Учрал цахим хуудсандаа: Би НАМЗХ гэдэг байгууллагад 2010 онд анх удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож Х.Булгантуяа гэх өндөр боловсролтой, ажил хэрэгч эмэгтэйтэй холбооны удирдлагын багт ажиллаж байсны хувьд эрхэм найзын хөдөлмөрч, хичээнгүй, ёс зүйтэй, ажил хэрэгч чанарыг сайн мэднэ. АНУ, БНХАУ-д боловсрол эзэмшсэн дэлхий хэмжээнд үнэлэгдэх өндөр ур чадвартай түүнийг дэлхийн аль ч улсад ажиллах боломж байсан ч Монголдоо зүтгэх шийдвэр гаргаж төр түмний төлөө зүтгэж буйд нь талархалтай байдаг.
Сүүлийн үед түүнийг олон нийтийн сүлжээгээр элдэв бусаар гүтгэж ёс бусаар дайрч доромжилж буйд үнэхээр сэтгэл зовниж байна. Хаанаас нь үл мэдэгдэх хуурамч хаягуудаар зохион байгуулалттайгаар гүжирдлэг явуулж буй нь яг л үе үе яваад байдаг технологийг санагдуулна. 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, үнэхээр сор болсон боловсролтой гишүүн гэж нэрлэгдэх Батчимэг гишүүнийг яг л ингэж хятадын тагнуулаар нь цоллож хэвлэлээр гөвж зогсоо зайгүй нүдэж байсан.
Ийм технологоо больвол яасан юм бэ?
Эх хүн, эхнэр хүнийхээ үүргийг биелүүлэхийн хамт улс төрд зориг гаргаж орж санаачлагатай ажиллаж буй эмэгтэй хэдэн гишүүдийг ингэж харлуулахаа зогсоомоор байна. Хуурамч хаягуудаар, хэн бичсэн нь үл мэдэгдэх нөхдүүд хов бичиж суухаа зогсооно уу. “Хуулийн төсөлтэй холбоотой санал шүүмж байж болох ч хувь хүнрүү бүдүүлгээр дайрч доромжлох нь зохисгүй шүү” гэжээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...