Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

УГТЭ-ИЙН ЗҮРХНИЙ ШИГДЭЭС, ТАРХИНЫ ХАРВАЛТ, УУШГИНЫ ЭМЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮН ЭРДЭНЭТ, БУЛГАН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2022 оны 04 сарын 27-ны өдөр тус эмнэлгийн зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, тархины харвалт, уушигны эмгэг судлалын мэргэшсэн эмч нараас бүрдсэн багийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр ажиллажээ. Тус эмнэлгийн энэ удаагийн мэргэшсэн эмч нарын баг бүрэлдэхүүн 04 сарын 26-наас 29-ний өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэд зүрхний шигдээс, тархины харвалтын тусламж үйлчилгээний нэгжийг зохион байгуулалт, зүрх судасны судсан дотуурх мэс засал эмчилгээ, тархины харвалтын оношилгоо эмчилгээний менежмент, эрүүл мэндийг дэмжих төвийн амьсгалын замын эмгэгийн эрт илрүүлэг, оношилгооны багаж төхөөрөмжийн ашиглалт зэрэг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, ажлын байрны сургалт, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Зүрхний шигдээс, судсан дотуурх эмчилгээний баг энэ өдөр зүрхний баруун титэм судасны 90 хувийн нарийсалтай 67 настай эмэгтэй, Дархан аймгаас яаралтай журмаар хүргэгдэж ирсэн ховдол хоорондын уруудах салааны бүлэнт бөглөрөлтэй 51 настай эрэгтэй эмчлүүлэгчдэд тус тус судсан дотуур яаралтай эмчилгээ хийж, цусны урсгалыг сэргээж амь насыг аварлаа. Эмчилгээний үр дүн сайн, эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой, хяналтанд байна.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...