Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Угаарын хийн хордлогын дуудлага эрс буурчээ

Гэр хорооллын айл өрхүүдийн угаарын хийн хорлогод өртсөн гэх дуудлага мэдээлэл гурав дахин буурчээ. Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаныхны зүгээс гэр хорооллын айл өрхүүдийн угаарын хийд өртөх эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж.
Тухайлбал, гэр хорооллын 190 гаруй мянган айл өрхүүдийн дунд эрсдэлийн судлагаа хийж 63000 айл өрхийг угаарын хийн хордлогод өртөх өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн. Эдгээр айлуудын угаар мэдрэгч төхөөрөмжийг дохиолол дамжуулагчид холбож, 24 цагийн турш хянаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 8600 айл өрхийг холбоод байгаа юм. Холболт хийснээс хойших 12 хоногт Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын төвд 58 айлд угаарын хий ялгарч байна гэсэн эрсдэлийн дуудлага мэдээлэл иржээ. Мэдээлэл, дамжуулагч төхөөрөмжийн тусламжтайгаар дээрх 58 айлын 200 гаруй иргэнийг угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилсэн сэргийлж чадсан байна.
Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг цахилгаанд холбож байнгын ажиллагаатай болгосноор угаартах эрсдэлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин бууруулсан гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
Өндөр эрсдэл бүхий 63000 айл өрхийн угаарын хий мэдрэгчийг ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд мэдээлэл дамжуулагчид бүрэн холбож дуусгах юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...