Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Төрийн дээд одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан. Энэ дагуу Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон хүртсэн иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар гардууллаа.

Шагнал хүртсэн иргэдэд  хандаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ардын хувьсгалын 100 жилийн босгон дээр төрийн дээд одон, медаль хүртсэн нийт нийслэлийн иргэддээ амьдралд нь сайн сайхан бүхнийг, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Нийслэл Улаанбаатар хот их айл. Энэ хотын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа та бүхэндээ баярлалаа. Төрөлх хот маань булам бүр цэцэглэн хөгжих болтугай” хэмээсэн юм.

Цагдаагийн ахмад ажилтан Г.Цэрэнханд “Цагдаагийн байгууллагад 30 жил ажилласан. Төрийн одон хүртсэндээ маш их баяртай байна. Тэнгэрт байгаа аав, ээждээ, та бүхэндээ баярлалаа” гэсэн бол  UBS телевизийн санхүү эрхэлсэн дэд захирал Б.Нармандах “Би UBS телевизэд 1998 оноос хойш 23 дахь жилдээ ажиллаж байна. Анх ерөнхий нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж байлаа. Одоо арын албан ажиллахын зэрэгцээ уран бүтээл хийж байгаа. Хөдөлмөр, сэтгэл, зүтгэлийг маань үнэлж, энэ шагналд тодорхойлсон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ажилчдаа хөгжүүлж, урамшуулж, дэвшүүлж, уран бүтээл хийх нөхцөлийг бүрдүүлж ажилладаг удирдлага, хамт олондоо баярлалаа.  Нийслэл хот маань улам бүр хөгжин дэмжиж, Монгол Улс маань мандан бадрах болтугай” хэмээн ярилаа.

 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.