Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГАРГАЖ ӨГНӨ ГЭХ НЭРИЙН ДОР ХӨНДЛӨНГИЙН ЭТГЭЭД БУСДААС 20-30 САЯ ТӨГРӨГ НЭХСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭД ИРҮҮЛЖ БАЙНА

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧДИЙН АНХААРАЛД…
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГАРГАЖ ӨГНӨ ГЭХ НЭРИЙН ДОР ХӨНДЛӨНГИЙН ЭТГЭЭД БУСДААС 20-30 САЯ ТӨГРӨГ НЭХСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭД ИРҮҮЛЖ БАЙНА.
✅Уг мэдээллийн дагуу дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
✅Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Засгийн Газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан /“АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ”/-аар зохицуулдаг.
✅Тус журмын “3.8. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын 3.6-д заасан хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулах хүсэлтээ аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь тухайн байгууллагын эрхийг сунгах үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулж зөвшөөрсний дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэсний дагуу олгодог болно.
✅Ойн мэргэжлийн байгууллагын эрх авахаар материал бүрдүүлж буй ААНБ-уудаас “Тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэх нэрийдлээр бусдыг хууран мэхлэх, мөнгө нэхсэн тухай мэдээлэл удаа дараа тус яаманд ирж байна.
✅Иймд мэргэжлийн байгууллагын эрх хүсч буй ААНБ тус бүр энэ чиглэлийн залилангийн шинж бүхий үйлдлээс зайлсхийж, хохирохгүй байхыг анхааруулж байна.
бичвэр нарын зураг байж магад

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...