Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“ТИК ТОК” видео бичлэгийн уралдааны шилдэг гэр бүлийг шалгарууллаа

“Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд НЗДТГ-аас гэр бүлд эерэг харилцаа, хандлагыг бий болгох, архи, тамхи, аливаа хорт зуршлын хор нөлөөг бууруулах зорилгоор “ТИК ТОК” видео бичлэгийн уралдаан зарласан. 10 хоног үргэлжилсэн уралдаанд нийт 55 гэр бүл видео бичлэгээ илгээсэн байна. Уралдаанд тэргүүлсэн гэр бүлийнхэнд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.

Уралдаанд шалгарсан гэр бүл  “Аз жаргалыг бид өөрсдөө бүтээнэ” уриалгыг дэвшүүлжээ

Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө уралдаанд оролцсон бүх гэр бүлийнхэнд талархал илэрхийлээд “Гэр бүл бол хамгийн нандин, хамгийн эрхэм, халуун дулаан орчин байдаг. Ажил, амьдрал буцалсан өнөөгийн нийгэмд гэр орондоо болоод үр хүүхдийнхээ хүмүүжилд цаг гаргах боломж хомсхон байдаг нь үнэн. Харин манай “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд “ТИК ТОК” видео бичлэгийн уралдаанд оролцсон та бүхэн маань үр хүүхдүүддээ цаг гаргаж, хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, тэдэнтэйгээ хамтдаа сайхан түүх бүтээсэнд талархаж байна. Уралдаанд ирүүлсэн бүх бичлэгийг үзсэн. Уралдаанд шалгарсан гэр бүлийнхэн “Аз жаргалыг бид өөрсдөө бүтээнэ” гэсэн сайхан уриалгыг дэвшүүлсэн байсан. Аз жаргал халуун дулаан гэр бүлд байдаг гэдэгтэй санал нэгдэж байна. Шалгарсан бүх гэр бүлд аз жаргал, бүх хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүсье” гэлээ.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа:

-Жендерийн үндэсний хорооноос зарласан “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд “ТИК ТОК” видео бичлэгийн уралдаан зарлаж, гэр бүлүүд идэвхтэй оролцлоо. Бичлэгийг шалгаруулахдаа сэдэв нь агуулгатайгаа  уялдсан байдал, бусдад хүргэж байгаа мэдлэг, мэдээлэл болон гэр бүлийн гишүүн бүр оролцсон эсэх, бичлэгийн нийт хугацаа нэг минутаас хэтрэхгүй байхын дээр хандалтын тоо зэргийг харгалзан үзсэн гэсэн юм.

“Гэр бүлээрээ сайхан түүх бүтээх боломж олгосонд баярлалаа”

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Жендэрийн үндэсний хороо зэрэг пэйж хуудсанд байршуулан, 72 фэйсбүүк пэйж группд хуваалцаж, давхардсан тоогоор 8493 хүнд хүргэжээ. Уралдаан шалгарсан гэр бүлийнхэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн сурагч М.Мөнхжин:

-Ээж маань анх уралдаан зарласан тухай мэдээд, биднээс хамтдаа оролцох уу гэж асуусан. Тэгээд хамтдаа бэлдсэн. Хүмүүст эерэг хандлага түгээхийг хүсэж ТИК ТОК-оо хийсэн. Уралдаанд шалгарч, шагнуулж байгаадаа баяртай байна. Цаашдаа тэмцээн уралдаанд гэр бүлээрээ оролцвол гоё юм байна гэдгийг мэдэж авлаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Золбоо:

-Манай хүүхдийн багш бидэнд тэмцээний тухай анх хэлсэн. Тэгээд бэлтгэлдээ орсон. Уралдаанд тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Өмнө нь цар тахлын хөл хорионы үеэр Сонгинохайрхан дүүрэгт болсон ийм төрлийн тэмцээнд бас шагнал авч байсан туршлагатай болохоор зоригтой шийдсэн. Хүүхдүүдтэйгээ тоглож наадаж, тэдэнтэйгээ ярилцаж байх маш чухал юм билээ. Уралдаанд орохоор бэлдэж байхад хүүхдүүд маань үнэхээр аз жаргалтай, баяртай байсан. Бэлтгэл хийж байхдаа цөмөөрөө маш их  инээнэ, хүүхдүүдийнхээ юу хүсэж, мөрөөдөж байгааг мэдэж авна. Хамтдаа гоё түүх бүтээхийн сацуу халуун дотно харилцаа үүсдэг юм байна. Ийм сайхан боломж олгосон НЗДТГ-ын хамт олонд баярлалаа гэсэн юм.

ТИК ТОК” видео бичлэгийн уралдааны шалгуур үзүүлэлтийг ханган, хамгийн өндөр оноо авсан таван гэр бүлийг шалгарууллаа.

Тэргүүн байрт – С.Золбоогийн гэр бүл

Дэд  байрт – Б.Даваадашийн гэр бүл

Гутгаар байрт – Г.Гантулгын гэр бүл

Тусгай байрт – Ц.Сугарсүрэнгийн гэр бүл

– Г.Гарьдын гэр бүл шалгарч, шагналын эзэд боллоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...