toto macau toto macau toto macau toto macau toto macau togel online slot deposit bank togel slot bandar toto macau toto macauk toto macau toto macau toto macau slot deposit pulsa slot deposit pulsa slot deposit pulsa toto macau togel slot toto macau toto macau situs togel terpercaya agen togel terpercaya toto macau situs togel terpercaya slot gacor toto macau toto macau slot gacor toto macau toto macau agen togel terbesar situs togel terbesar slot pulsa slot online toto macau togel online bandar togel bandar togel bandar togel toto togel slot gacor slot gacor LTDTOTO togel deposit pulsa
Тархины харвалтад буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс хамгийн их нөлөөлж байна - Zangarag.mn
Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Тархины харвалтад буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс хамгийн их нөлөөлж байна

Жил бүрийн аравдугаар сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Тархины харвалттай тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга П.Алтанцэцэг нар мэдээлэл өглөө.
УНТЭ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан энэ үеэр “Манай улсад 2009 оноос эхлээд эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон ба 14 дэх жилээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрөөр харвалтын тухай мэдлэг мэдээлэл өгөх, анхааруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлээд улсын эмнэлгүүд бүгд ажиллаж байна. Харвалт нь хөгжлийн бэрхшээл үүсгэдэг маш том сөрөг талтай. Дэлхий нийтээр 721 тэрбум ам.долларыг харвалтын тусламж, үйлчилгээнд зарцуулдаг. Харвалтын нас баралт нь доогуур орлоготой, ядуу буурай орнуудад өндөр байдаг байна. Энэ ангилалд манай улс багтаж байгаа. Дэлхийн харвалтын байгууллагаас харвалтыг нас баралтын хоёр дахь өвчин, нас баралт, хөгжлийн бэрхшээлээр хавсарсан гурав дахь шалтгаанд орж байна гэж мэдээлсэн. Тиймээс өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал.” гэдгийг онцоллоо.

Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан “Тархины харвалт өвчин нь нас баралтын түвшнээрээ дэлхийд тэргүүлдэг. Жишээлбэл, жилд 12,2 сая хүн тархины харвалтад өртдөг гэсэн судалгаа бий. Насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь харвадаг гэсэн үг. Үүний 47 хувийг эрэгтэйчүүд, 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Жилд 6,5 сая иргэн тархины харвалтын улмаас нас бардаг. Нас барсан хүмүүсийн 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэйчүүд байна. Тархины харвалтад өртөхөд хамгийн их нөлөөлдөг зүйл бол буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал юм. Мөн цусны даралт ч маш их нөлөөлдөг. Тиймээс цусны даралттай иргэн эмээ цаг бүрт нь тогтмол ууж хэвших хэрэгтэй. Үүнээс гадна харвалтаас сэргийлэхийн тулд эрүүл хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, стрессээс ангид байхыг уриалж байна” гэв.

Үүнээс гадна УГТЭ-ийн Мэдрэлийн төвийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч П.Алтанцэцэг “Монгол Улс даяар зохион байгуулагдаж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Ингэснээр өөрт илрэх өвчин эмгэгийг мэдэж болохоос гадна харвалтаас урьдчилан сэргийлж болно. Иргэд хамгийн түрүүнд артерын даралтаа тогтмол хянах, чихрийн шижин болон хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. УГТЭ нь орчин үеийн техник, технологиор бүрэн хангагдсан харвалтын дараах эмчилгээний тасагтай бөгөөд тархины харвалтын эмийн эмчилгээ, тусгай эмчилгээ, судсан дотуурх болон нээлттэй мэс заслын эмчилгээнээс гадна мэс засалд орсны дараах сэргээн засах, хөдөлгөөн заслын эмчилгээг цогцоор нь хийж байна. Мэдрэлийн төвөөр жилдээ 1000 орчим шинэ харвалттай өвчтөн эмчлүүлдэг.” хэмээлээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...