Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

Тамхи ба архаг бронхит

 

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийг дэмжих сангаас үзүүлж байна

Архаг бронхит нь гуурсан хоолой үрэвсэж, өтгөн идээрхэг цэр ихээр ялгаруулдаг амьсгалын замын өвчин юм. Ихээр ханиалгаж амьсгалахад бэрх болох бөгөөд өвчин үүсэх гол шалтгаан нь ихэвчлэн тамхи байдаг. Агаарын бохирдолтой орчинд удаан байх, тоос тортог ихтэй газар удаан амьдарч ажиллах зэргээс үүдсэн байх боломжтой.

Хурц хэлбэрийн бронхитоос ялгаатай нь архаг бронхит нь урт хугацаанд бүрэн эдгэрэхгүй ханиалгаж, зовиуртай байсаар байна. Тиймээс архаг бронхитын үед гуурсан хоолойн үрэвслийг дарж идээрхэг зүйлийг арилгах эмчилгээ хийгддэг.

Шалтгаан

Архаг бронхит нь жилийн аль ч улиралд тусах магадлалтай. Ялангуяа ханиад томуу ихтэй хүйтний улиралд өвчлөх эрсдэл илүү нэмэддэг. Мөн дараах шалтгаантай байна.

  • Тамхи татах
  • Дам тамхидалт
  • Утаа ихтэй, тоос шороо ихтэй газар ажиллаж амьдрах
  • Ханиадны А, Б вирусээр халдварлагдсан байх
  • Хатгалгаагаар өвчлөөд удаагүй байх
  • Дархлаа суларсан байх
  • Уушгинд том жижиг гэмтлүүд учрах, уушгины өвчинд байнга өртөх /улаан хоолойн сөөргөө, уушгины хурц үрэвсэл г.м/
  • Харшил

Архаг бронхит нь өндөр настай хүмүүст түлхүү ажиглагдах бөгөөд эрэгтэйчүүд ихэнх хувийг эзэлдэг.

Шинж тэмдэг

  • Ханиалга, хуурай ханиалга, цэртэй ханиалга зэргийн аль аль нь ажиглагдаж болно.
  • Ханиалгах үед цээж хөндүүрлэж, гэдэсний булчин өвдөх
  • Ханиалга дарагдахгүй байсаар ухаан алдаж унах
  • Астмын гаралтай бронхит туссан бол амьсгал давхцана.

Оношилгоо

Удаан хугацаанд буюу 3 сарын турш ханиалгаж байгаа, тамхи татдаг, жил дарааллан ингэж хүндээр ханиалгаж байгаа бол архаг бронхит болсон байх магадлалтай.

  • Хатгалгаа болсон байх магадлалтай гэж үзвэл цээжний рентген зураг авахуулах
  • Хурууны үзүүрт төхөөрөмж хавчин цусанд хангалттай хүчилтөрөгч байгаа эсэхийг шалгах
  • Цээжний өсгөвөр буюу халдварын шинж тэмдэг илрүүлэх

Хүндрэл

Уушгины архаг бронхит нь уушгины бусад халдвар авах эрсдэл үүсгэх бөгөөд улмаар уушгины хорт хавдар тусах нөхцөл болдог. Уушгины архаг бронхиттой бол тамхи татахаас эрс татгалзах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

  • Тамхинаас гарах
  • Дам тамхидалтанд өртөхгүй байх
  • Агаар дуслын замын халдвар авахгүй байхын тулд сэрэмжлэх
  • Агаарын бохирдол, машины утаанаас хол байх
  • Элдэв будаг, спирт, химийн бодисны үнэр авахгүй байх
  • Гараа тогтмол угаах зэрэг нь архаг бронхитоор өвчлөх магадлалыг бууруулдаг.

Зөвлөгөө

Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн эмчилгээ болон дэглэм мөрдөх!

  • Шингэн зүйл их хэмжээгээр уух (өдөрт 10 аяга шингэн зүйл уух)
  • Агаар чийгшүүлэгч гэртээ хэрэглэх нь ханиалгыг намдаана
  • Ханиалга намдаах эм хэрэглэж болно.

Эмчилгээ

Архаг бронхитын үед гуурсан хоолойн үрэвслийг дарж цэр салстыг арилгах эмчилгээ хийгддэг.

Мөн өвчний явцыг удаашруулах, бөглөрөл, үрэвслийг бууруулах үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн эмийг эмчийн заавраар ууна. Шаардлагатай бол халдвараас сэргийлэх зорилгоор антибиотик эмчилгээ хийж болно.

Мөн амьдралын зөв хэв маяг, дасгал хөдөлгөөн, хүчилтөрөгчийн эмчилгээ, физик эмчилгээ зэрэг нь архаг бронхитын эмчилгээний чухал хэсэг юм.

 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...