Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах С.Баяр тэргүүтэй Монголын ардчилсан хөдөлгөөний журмын нөхөд хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө

Өнөөдрөөс яг 22 жилийн өмнө үндэсний радиогоор нэгэн эмгэнэлтэй мэдээ явсан нь ардчиллын алтан хараацай С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн гэдэг мэдээ байлаа. Өнөөдрийг хүртэл хэн захиалж, хэний даалгавраар түүнийг хөнөөсөн нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Энэ аллагын учир зангилаа тайлагдана гэдэгт бүхий л засаг төрийн үед найдаж, итгэсээр ирсэн гэдгээ түүний ах С.Баяр хэллээ.

С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах Санжаасүрэнгийн Баяр тэргүүтэй Монголын ардчилсан хөдөлгөөний журмын нөхөд, УИХ-ын зарим гишүүн хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан хэлэхдээ “Энэ хэрэг илрэнэ шийдэгдэнэ гэдэг тал дээр Ардчилсан намынхан ард түмэнтэйгээ ижил хүлээлт өндөртэй байна. Өнгөрсөн сонгуулиар бүрдсэн Ардчилсан намын бүлгийн 11 гишүүн ардчиллын лидерийнхээ амь нас үрэгдсэнтэй холбоотой гэмт хэргийн талаар байнга шахаж шаардаж ажиллах болно.

Бид хуулийн байгууллагыг давж юм ярих боломжгүй. Асуудал нэг тийш шийдэгдсэн гэсэн ч ард нь эрүүдэн шүүлт байсан. Хэдий тийм боловч ял авч шийтгэгдсэн хүмүүс нь суллагдаагүй гээд маш олон ээдрээтэй асуудал байна. Үүний үзүүр, гогцоог олохын тулд бид тууштай эцсээ хүртэл явна” гэв.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...