Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Сэтгүүлч Т.Энхтуяа: Халаалт зогссон хүйтэн эмнэлэгт жижүүртэй хонохдоо миний өгсөн бага хандиваар очсон халуун аарцыг тарианы сувилагч уугаад сууна гэж бодохоор гоё байна аа

Сэтгүүлч Т.Энхтуяа цахим хуудсандаа өөрийн Коронавирус тусаад эдгэрсэн талаараа саяхан бичиж байсан билээ. 
Т.Энхтуяа цахим хуудсандаа: Өчигдөр Олон Улсын сувилагчдын өдөр тохиов. /05.12/. Энэ өдөр эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархсан сэтгэлээ илэрхийлж, тэдэнд сэтгэлийн дэм хайрлаж, дархлааг нь дэмжих, эрүүл мэндийг нь хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой “Баярлалаа аянд нэгдэж нэг сая төгрөгийн хандив өргөсөн” юм.
Гурван гэр бүлээ төлөөлж эгэл даруухан баатрууддаа өчүүхэн ч болов мэхийсэн нь энэ. Сарын өмнө, дэлхийн 158 сая хүнд халдварлаж 3.2 сая хүний алтан амийг авсан, Монголд өнөөдрийн байдлаар 47.0 мянган хүнд халдварлаж 193 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа Ковид-19 вирусын халдварыг аав ээжээсээ эхлээд үр хүүхдүүдтэйгээ гурван гэрээрээ авч, гэр, гэрээ цоожлоод бүгд айдас дүүрэн эмнэлэг явж байлаа.
Харин өнөөдөр бүгд эдгэрчихсэн хэвийн ажил амьдралдаа ороод инээмсэглэн алхаж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч ариутгагч та бүхний минь ач тус билээ. Өвдөж очоод эдгэрч гарахдаа тэврээд талархах боломжгүй, алсаас даллаж харьсан бид ингээд ч болов бага ч гэсэн талархаж байгаадаа баяртай байна.
Энэ дашрамд хэлэхэд эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа талархах ийм боломж олгож #Баярлалаа аяныг санаачлан эхлүүлсэн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар тэргүүтэй гишүүд, “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын хамт олонд баярлалаа. Илүү олон хүн энэ аянд нэгдэж цаг наргүй, цар тахалын үед таны миний, та бидний эрүүл мэндийн төлөө зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа сэтгэлийн дэм өргөөсэй гэж уриалмаар байна.

Над шиг талархмаар, талархсан сэтгэлээ илэрхийлмээр олон хүн байгаа болов уу гэж бодоод энэхүү постоо хийв. Халаалт зогссон хүйтэн эмнэлэгт жижүүртэй хонохдоо миний өгсөн бага хандиваар очсон халуун аарцыг тарианы сувилагч уугаад сууна гэж бодохоор гоё байна аа. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж… бүгдээрээ нэгдэж нийлж байгаад энэ муу Коронаг хор хохирол багатай даван туулахдаа л туулна” гэжээ.

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.