Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Сэтгүүлч П.Одгэрэл: Анхны тусламж үзүүлэхийн оронд цусыг нь усаар угаагаад цамцыг нь норгочихсон байдалтай зогсч байлаа

Сэтгүүлч П.Одгэрэл цахим хуудсандаа: Бид аливаа зүйлийг жижиг гээд за яахав гэж өнгөрөөж болохгүй юм билээ.
Хүүгээ шинээр нээгдсэн өдөр өнжүүлэхэд өгсөн юм. Эхэндээ ангийн нэг хүү нь миний хүүгийн нүүр лүү цохисон байсан. Багшид нь тухайн хүүхдэд хэлж ойлгуулаарай гээд өнгөрөв. Дараагийн удаа толгой дээрээ булдруутай болоод ирсэн.
Үсэн дотор нь учраас гэртээ ирж хэлэхээр нь нөхөр бид хоёр мэдээд дахин нэлээн хатуу сануулга өгөхөд хүүд хэлж ойлгуулсан гэв. Би аргаа бараад миний хүү өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэтэл тэр хүүхэд өвдөнө шүү дээ гэж байна. Нэг орой хүүгээ авах гээд ортол юм мөргөсөн гээд толгой нь хагарсан байдалтай өдөр өнжүүлэхийн багш нар нь анхны тусламж үзүүлэхийн оронд цусыг нь усаар угаагаад цамцыг нь норгочихсон байдалтай зогсч байлаа.
Нөхөр бид хоёр Гэмтэл орж 2 оёдол тавиулаад эцэст нь өөр Өдөр өнжүүлэх сонгосон. Багш нар хүүг маань өөрөө юм мөргөсөн гэсэн ч миний хүүг гүйж байхад нь өнөөх хүү урдуур нь хааснаас болж ширээний өнцөг мөргөсөн байв. Хүүхдүүд хэт зэрлэг догшин зан авиртай байгаа нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой. Хүүгээ хөл бөмбөгийн сургалтанд явуулдаг байсан. Одоо Каратэд явуулдаг ч юм уу гэж бодож сууна…
Үр хүүхдээ хайр энэрэлээр дүүрэн өсгөхийн зэрэгцээ хатуужил, басхүү сэтгэлзүйн болон биеийн дайралтаас хамгаалах чадвартай болгох чухал санагдав… гэжээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...