Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

Uncategorized

Сэлэнгэ аймгаас Улсын аварга 14 төрлөө

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодруулсан байна.

Сэлэнгэ аймгаас “Улсын аварга малчин өрх”-өөр Ерөө сумын 1 дүгээр багийн малчин Жигээгийн Батбуян, Орхонтуул сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Санж, Түшиг сумын Ар нуга багийн малчин Пэрэнлэйн Отгон-Эрдэнэ, Баруунбүрэн сумын Ивэн багийн малчин Дорждамбын Октябрь, Баянгол сумын Баян багийн малчин Бямбаагийн Цэгмэд. “Улсын хошой аварга малчин өрх”-өөр Мандал сумын 1 дүгээр багийн малчин Гүндвайгийн Ансей, “Улсын аварга фермер”-ээр Хушаат сумын фермер Сүхээгийн Сүхдаваа. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Цагааннуур сумын “Атар трейд” ХХК, Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК, Түшиг сумын “Бооцын тариа” ХХК, Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК, “Улсын аварга тариаланч”-аар Жавхлант сумын иргэн Жавзангийн Отгонбаатар; Ерөө сумын “Их шинэстэй” ХХК-ийн механикжуулагч Хувцагааны Нарангэрэл, Баянгол сумын “Баян шинэ зам” ХХК-ийн механикжуулагч Мандирын Алтангэрэл нар тодорсон байна.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...