Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. Тэгвэл тус цогцолборын барилга угсралт, тохижилтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан энэхүү цогцолборыг “Улаанбаатар барилга” ХХК барьж, ашиглалтад өглөө.

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 300 хүүхдийн хүчин чадалтай. Нийслэлийн ерөнхий боловсролын 131 дүгээр бага сургууль, 216 дүгээр цэцэрлэгийн цогцолбор байдлаар үйл ажиллагаа явуулах юм. Цогцолборын A блок нь цэцэрлэгийн зориулалттай, 120 хүүхэд суралцах бөгөөд стандартад нийцсэн анги танхим, ариун цэврийн өрөөг тохижуулжээ. Харин Б блокт 180 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургууль үйл ажиллагаа явуулахаар анги танхимыг бэлтгэсэн байна.

Тус цогцолбор ашиглалтад орсноор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж бүрдэх юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...