Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Сургагч багшийн ажлын байранд урьж байна

НИЙСЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ҮНДСЭН БАГШ

Үндсэн үүрэг:

  • Төвийн батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу сургалтад бэлтгэх, сургалт удирдан явуулах;
  • Танхимын сургалтын үед өмнөх болон дараах тест, үнэлгээний гүйцэтгэлийг хариуцах;
  • Сургалтын үйл явц, гүйцэтгэлийн тайлан гаргах;
  • Сургалтын орчин, материал, шаардлагатай тоног төхөөрөмжийг сургалт хариуцсан ажилтантай хамтран бэлтгэх;
  • Төвөөс зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  • Гэрээт багш нарыг удирдлага, арга зүйгээр хангах;
  • Сургалтын хөтөлбөр боловсруулах, агуулгыг хянах, сайжруулах, редактор хийх;
  • Насанд хүрэгчдэд зориулсан суралцагч төвтэй арга барилыг ашиглаж сургалтыг чанартай хүргэх.

Тавигдах шаардлага:

  • Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
  • Их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Багшлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
  • Сургалтыг үр дүнтэй, эерэг удирдан чиглүүлэх чадвартай
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй
    • Идэвх санаачилгатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
    • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
    • Насанд хүрэгчдэд багшилж байсан туршлагатай бол давуу тал болно.

Шалгаруулж авах хүний тоо: 2 хүн

Уг ажлын байрыг сонирхсон хувь хүн  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө ariunaa.b@trc-ulaanbaatar.edu.mn хаягаар материалаа илгээнэ үү. Холбоо барих утасны дугаар: 7011-9900, 99132786

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Багшлах эрхийн үнэмлэх (байхгүй бол шаардлагагүй)
  5. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шат буюу анкетын шалгаруулалтад тэнцсэн хувь хүнтэй холбогдохыг анхаарна уу.

НИЙСЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...