Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг шатааж, жалганд хаясан байжээ”

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг шатсан байдалтайгаар энэ сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас олжээ.

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр: 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр 54 настай эмэгтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр өөрийн оршин суух газраас алга боллоо гэсэн мэдээллийг түүний ар гэрийнхэн есдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст тэмдэглүүлсэн байна.

Мэдээллийн дагуу хороо хариуцсан хэсгийн байцаагч эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллаж, амь хохирогч эмэгтэйн цогцсыг энэ сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтайгаар олжээ.

Одоогоор уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай “Н”-г холбогдуулан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эх сурвалжийн хэлснээр, талийгаач болон хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарсан ажээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...