Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Станц ашиглалтад орсноор нутгийн иргэдэд нөхөн олговор олгоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулга хийсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.

Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол Ховд голд түшиглэж байгуулах тус станц нь 90 мВт хүчин чадалтай байх юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнэс гурав дахин их хүчин чадалтайг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллийн эхэнд тодотгов.

Тэрбээр, “Энэ станц ашиглалтад орсноор ногоон эрчим хүчээр урт хугацаанд баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Бүтээн байгуулах ажил эхлэхэд бэлэн болсон. Ганц хүндрэл нь нөлөөлөлд автаж байгаа иргэд юм. Энэ нь ямар хүмүүс вэ гэхээр, шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж амьдарч байгаа тариалан эрхэлдэг, мал бүхий буюу 270 өрхийн 1251 иргэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр эрх зүйн зохицуулалтаар тэдгээр хүмүүст зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээгээр нөхөх олговор олгоно. Тиймээс Засгийн газар нөхөх олговрыг нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайдтай зөвшилцсөнөөр эцсийн шийдвэр гарна” хэмээв.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...