Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг өнөөдөр 13.00, 17.00, 21.00 цагт олон нийтэд мэдээлэх юм

УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт 7.00 цагт эхэллээ.

Нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлсэн юм. Өнөөдөр 22.00 цагт дуусах нөхөн сонгуулийн санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид саналаа өгнө. Тодруулбал, Хэнтий аймагт бүртгэлтэй 50 747 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 748 иргэн байна. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 935 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 039 сонгогч байгааг СЕХ-ноос мэдээлэв.

Нэр дэвшигчид: 18 дугаар тойрог

Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ

Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР

Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ

Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ

Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 дугаар тойрог

Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР

Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ

Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА

“Зөв хүн Электорат эвсэл”-ээс Бадрахын НАЙДАЛАА

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ

Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР

Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ

Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА

Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг өнөөдөр 13.00, 17.00, 21.00 цагт олон нийтэд мэдээлэх юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

БЗД-ийн 26-р хороо Элизабет хорооллын 16-р давхраас эмэгтэй хүн үсэрч газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Талийгаач 40 орчим насны эмэгтэй байсан талаар эх...