Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Сайн” картыг дүүргүүдийн Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнээр дамжуулан олгодог болжээ

Сайжруулсан түлш худалдан авах эрхийн “Сайн” картыг дүүргүүдийн Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнээр дамжуулан олгодог болжээ.
Жич: Хаясан гээсэн болон шинээр авах бүх картыг дүүргийн мэргэжилтэн олгож байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7011-9400 утсаар лавлана уу.

Хэрвээ та “Сайн” картаа гээж, үрэгдүүлсэн бол дараах зааврыг хүргэе. Үүнд:

  • Хэрэглэгч та картаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн төв /70119400/-д хандаж картаа хаалгаарай.
  • Чингис хаан банкны 3401004344 тоот дансанд шинэ картын төлбөр болох 3000 /гурван мянган төгрөг/ тушаана. Хүлээн авагчийн нэр: Тавантолгой түлш. Шилжүүлгийн утга: Овог, нэр, регистрийн дугаар бичнэ/
  • Таван толгой түлш ХХК-ийн төв оффис /Монгол Улс, Уланбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байр 121 тоотод байрлах “Мэдээллийн төв”-ийн ажилтанд мөнгө тушаасан банкны баримтаа үзүүлж, шинэ карт авах захиалга хийнэ.
  • Шинэ картыг захиалсан өдрөөс гурав хоногийн дараа Даваа, Лхагва, Баасан гаригт “Тавантолгой түлш” компанийн төв оффисоос авна.

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Тавантолгой түлш” компанид хандан эрхээ сэргээлгэх боломжтой.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...