Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Сайжруулсан шахмал түлшний шуудайг иргэдээс худалдан авч, дахин ашиглана

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглана. Ингэхдээ хангамжийн баазаар ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан иргэдээс худалдан авах юм.
Нийслэлийн хэмжээнд одоогоор долоон байршилд 11 аж ахуй нэгж байгууллага сайжруулсан шахмал түлш савлаж байна. Дээрх байгууллагууд иргэдээс түлшний шуудай 300 хүртлэх төгрөгөөр худалдан авах бөгөөд уутны чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүй байх юм.
Иргэдээс авсан шуудайнд дахин ашигласныг илтгэх тусгай тэмдэглэл хийх бөгөөд шуудайг нэг л удаа эргүүлэн авч, дахин ашиглана.
Иргэдийн хувьд түлшний шуудайгаа буцаан өгөхдөө шуудайны амны оёдлыг хөвөрдөж задалсан байх бөгөөд урж гэмтээж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ийнхүү 25 кг-ын савлагааны шуудайг иргэдээс худалдан авч, дахин ашигласнаар үйлдвэрлэлийн зардлыг тодорхой хэмжээнд бууруулах, хог хаягдлыг багасгах ач холбогдолтой юм.
д/д Байгууллагын нэр Утасны дугаар Захирлын нэр
1 Алдар ямаат уул ХХК 80080896 Н.Отгонцэцэг
2 Мандах жагар мөнх ХХК 90300353 В.Сүрэнхорлоо
3 Мөнх шинэс ХХК 99267866 М.Батсанал
4 Дэвжих наран билэг ХХК 86161686 О.Зоригтсүх
5 Тепо Хөгжил ХХК 88257885 Н.Төмөрбаатар
6 Тэргэл Тэнгэр ХХК 88094206 Г.Батбаяр
7 Болд Лийдерс ХХК 88970578, 89159352 Г.Уламбаяр
8 Арвижих сувдан тулга ХХК 99858990 Т.Энхтайван
9 Өрхийн хүү хөгжил ХХК 99074364 Н.Бурмаа
10 Булган соёмбо ХХК 94943398 Л.Баярсайхан

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...