Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аян “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатай эхэллээ

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, “Таван толгой түлш” ХХК, бусад байгууллага хамтран өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулахаар “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аян зарлалаа.

“Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатай аян 12 дугаар сарын 15 хүртэл угаарын эрсдэл их, өвлийн бэлтгэл хийх хугацаанд үргэлжилнэ.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах асуудалд онцгой анхаарч 2019 оноос эхлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр бүрэн хангаж үүний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан. Агаарын бохирдлыг ойрын 4 жилийн дотор 80%-аар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган ажиллаж байна. Энэ зорилтыг хангахын тул нийслэлийн зүүн бүс, Налайх дүүрэгт сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж байгаа билээ.

Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлийн түвшний 63 600 гаруй айлын угаар мэдрэгчид дохиолол суурилуулж Хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болжээ. Мөн монгол инженерийн зохион бүтээсэн яндан хөөлөх автомат технологийг нэвтрүүлж, айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг дахин боловсруулах боломжтой болжээ.

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологийг нэвтрүүлнэ гэлээ. Мөн айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг ангилан дахин боловсруулах боломжийг бүрүүлэхээр ажиллаж байгаа зэрэг онцлог давуу талтай аж.

Өнгөрсөн жилээс “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ” аяныг зохион байгуулж, яндан хөөлөх зааварчилгаа болон бусад зөвлөмжүүдийг гэр хорооллын айл өрх бүрд хүргэж ажилласны үр дүнд угаарын хийн хордлогын дуудлагын тоо эрс буурч, иргэдийн яндангаа зөв хөөлөх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг хянах, засварлах, зөв ашиглахтай холбоотой мэдлэг, мэдээлэл сайжирч, ур чадвар нэмэгджээ. 2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн, 2020-2021 оны галлагааны улиралд  350 гаруй өрхийн 786 хүн, 2021 оны 9 сар байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн тус тус угаарт өртсөн нь өмнөх оны мөн үеүдтэй хариуцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Иймд иргэдийг “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аян”-д идэвхтэй оролцож, хамтран ажиллаж, иргэнийхээ үүргийг биелүүлэн, өөрийн болон гэр бүлийнхээ гишүүн бүрийн эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэхийг уриаллаа.

Аяны хүрээнд гэр хорооллын айл бүрийг яндангаа хөөлөх, зөв галлах, угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгахтай холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангаж, зорилтот бүлгийн айл өрхүүдийн янданг хөөлөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах юм. Мөн 1-2 дүүргийн зарим хороодыг жишиг байдлаар сонгон авч сайжруулсан түлшний үнсний хаягдлыг ангилан ялгаж, барилгын материал болон зам талбайд дахин ашиглах ажлыг турших ажээ.

 

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

БЗД-ийн 26-р хороо Элизабет хорооллын 16-р давхраас эмэгтэй хүн үсэрч газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Талийгаач 40 орчим насны эмэгтэй байсан талаар эх...