Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЦОГЦ ХЭРЭГЛЭЭ” АЯНЫ АЖЛЫН ХЭСЭГ #СҮХБААТАР, #ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

“САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЦОГЦ ХЭРЭГЛЭЭ” АЯНЫ АЖЛЫН ХЭСЭГ #СҮХБААТАР#ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох албаныханы хамтарсан ажлын хэсэг “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг шалган, ажиллалаа.
Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянган айл өрхийг угаарын эрсдэлээс сэргийлэх зорилгоор яндан, пийшин хөөлөх, битүүмжийг шалгах, зөвлөгөө мэдээлэл өгч, өндөр эрсдэлтэй 63 мянган айлын угаар мэдрэгчид дохиолол дамжуулагч суурилуулан, хяналтын төвөөс 24 цагаар хянах, хаягдал үнсийг дахин боловсруулах гэсэн цогц ажлыг зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүрэгт ажиллах үеэр тус дүүргийн 16 хорооны иргэн 71 настай О.Дуламсүрэн гуайн гэрээс ирсэн дохиолол дуудлагын дагуу газар дээр нь очиж, шалгахад өнгөрсөн жилээс хойш ханан пийшингээ хөөлөөгүй. Хүн бүлгүй ганцаараа байгаа тул хэрэглэгчид үйлчлэх төвийн мэргэжилтнүүд яндан, зуухыг хөөлж, зөвлөгөө мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэлийг хангууллаа. О.Дуламсүрэн гуай угаар мэдрэгчийн ажиллагааг байнга шалгадаг болсон. Дохиолол нь хонх дугарч, анхааруулдаг, анх хэрэглэж байснаа бодоход сэтгэл зовох зүйлгүй, амар болсноо ярьсан юм.Энэ жилээс эхлэн зөвхөн яндан, зуух хөөлөхөөс гадна, өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн 63000 айлын угаарын хий мэдрэгчид дохиолол дамжуулагч суурилуулж байгаа. Ингэснээр угаарын хийн дохиолол асаалттай үед тухайн айлыг хяналтын төвөөс 24 цагийн турш хянаж, эрсдэлээс сэргийлэх боломжтой болсон нь өндөр ач холбогдолтой. Дохиоллын программ хангамжийг Монгол инженерүүд зохион бүтээж туршилт судалгааны ажил дуусаж, угсралт, суурилуулалтын ажил эхэлсэн. Энэ сардаа багтаан эхний 15 000 айлдаа суурилуулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Уранчимэг хэллээ.

Мөн энэ жилийн хувьд сайжруулсан түлшний хэрэглээнээс гарах үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулан барилгын материалын түүхий эд болгон ашиглах туршилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлнэ. Ингэснээр хог хаягдал, агаарын орчны бохирдлыг бууруулахаас гадна, эдийн засгийн болоод байгаль экологийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд үргэлжлүүлэн, Баянгол, Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт ажиллана.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...