Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Сайжруулсан түлшийг ирэх оны 4 дүгээр сар хүртэл 50 хувиар хөнгөлнө

Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа юм. Ингэснээр энэ оны 4 дүгээр сарын 1 хүртэл үйлчилж буй 50 хувийн хөнгөлөлтийн үнийг ирэх оны 4 дүгээр сарын 1 хүртэл сунгаад байна. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын айл өрх сайжруулсан шахмал түлшийг 2022 оны 4 дүгээр сар хүртэл тал үнээр худалдан авна. Түлшний тал үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан төлсөн хэвээр байх юм. Мөн ААН-үүд, өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл төрөөс даах юм. Засгийн газрын өнгөрсөн оны 211 дүгээр тогтоолд дээрх хөнгөлөлт чөлөөлөлтийг энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл хэмээн тусгаад байсныг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хэмээн өөрчилсөн юм. Цахилгаан, ус, дулааны мөнгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцсан хэвээр байгаа юм.

 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...