Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

“Петровис” группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсжээ.

Ж.Оюунгэрэл Монголын бизнесийн салбарт олон жил ажилласан  цөөхөн эмэгтэйчүүдийн нэг байлаа.

Тэрээр Герман улсад эмчлүүлж байжээ. Харамсалтай нь ийнхүү хүнд өвчнийхээ улмаас таалал төгссөн байна. Тэрээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефть импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд “НИК” ХХК-д Ерөнхий захирлын албыг хашиж 1996 оноос хойш “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ.  Мөн талийгаач технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснээс дурдвал Улаанбаатар дахь Бритиш сургууль, LendMN финтек апп гэх зэргийг нэрлэж болно.

Гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, ойр дотнынхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...