Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны Орлогч сайд хатагтай Анна Евгеньевна Москвина тэргүүтэй тус мужийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хатагтай Москвина газар нутаг болоод хүн амын тоо зэргээр Монгол Улстай ойролцоо болохын хувьд Красноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах, уушги, зүрх судлал болон бусад чиглэлээр хамтран ажиллах, түүнчлэн тус мужийн Анагаах ухааны их сургуульд эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах давтан сургалтад хамруулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан хурал семинар зохион байгуулах зэргээр харилцан туршлага мэдлэг солилцох хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Крансноярскийн хязгаар мужийн Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд тэргүүтэй тус мужийн тэргүүлэх зэргийн эмнэлэг, анагаах ухааны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт Монгол Улс ОХУ-тай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Эрүүлийг хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээр болон бусад баримт бичгийн хүрээнд монголын эмч мэргэжилтнүүдийг ОХУ-д богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулдаг хийгээд хоёр улсын хилийн дагуух нутаг дэвсгэрт хүн, малын халдварт өвчний тандалтын чиглэлээр, ялангуяа тарваган тахлыг эсэргүүцэх чиглэлээр холбогдох эрүүл мэндийн байгууллагууд идэвхтэй хамтран ажилладаг талаар танилцуулав.

Уулзалтаар ОХУ-ын Красноярскийн хязгаар мужийн эрүүл мэндийн байгууллагуудыг Монгол Улсын холбогдох эрүүл мэндийн байгууллагуудтай ажил хэргийн шууд хэлхээ холбоо тогтоох, хамтран ажиллах санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Красноярскийн хязгаар мужийн төлөөлөгчид энэ удаагийн ажлын айлчлалын үеэрээ Эрүүл мэндийн яамны харьяа Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд тус тус зочлох юм.

 

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...