Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ОХУ-аас импортолсон 266 кг алимнаас шавж илэрчээ

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор дамжин ирсэн ачаа тээвэр, импортын бараанд шалгалт хийж, энэ хяналт шалгалтыг УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ оны гуравдугаар сараас хойш хийж байгаа юм.

Энэ хугацаанд нийт 4533 автомашин, 4756 жолооч дээрх боомтоор нэвтэрчээ. Нийт нэвтэрсэн жолоочийн 3292 нь гадаад, 1464 нь монгол хүн байсан байна.  Одоогоор 177 монгол, нэг гадаад жолоочийг Асралт мед, Наранбулаг, Ар гүнт, Ивээл зочид буудалд тусгаарлаад байгаа аж. Мөн 102 722 800 ширхэг бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Гааль дээр 24 цагийн хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн гадаргуугийн ариутгал хийгдсэнээс хойш хоёр цагийн дараа сэлгээ ачилтыг хийж битүү талбайд халдваргүйтгэл хийж байгаа гэнэ.

Замын-Үүдийн боомтоор тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахад дөрвөн байгууллагын “Сайра” нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ. Хяналт шалгалтын үеэр ОХУ-аас импортолсон 266 кг алимнаас шавж, Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунаас бөөс илэрсэн байна. Үүнийг газар дээр нь хураан авч, устгалд оруулжээ.

Эх сурвалж: НМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...