Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Орон гэргүй 248 иргэнийг шинжилгээнд хамруулахад бүгд СӨРӨГ гарчээ

Нийслэлийн хэмжээнд нийт 420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох, байршуулах үйлчилгээнд хамруулж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлээд байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж орон гэргүй, тэнэмэл амьдралтай 248 иргэдийг COVID-19-ын шинжилгээнд хамруулж Нийгмийн хамгааллын тусгай төв болон 6 төрийн бус байгууллагуудад байрлуулжээ.
Тодруулбал, нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлж, тэдгээр иргэдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Коронавируст халдвараас хамгаалах арга хэмжээг авч ажилласан байна.
Дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсүүд хариуцсан нутаг дэвсгэртээ гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж 715 орон сууцны 1562 орц, хонгил, 63 барилга байгууламж, 6 хүнсний зах, худалдааны төв, 46 дулааны худаг, 3 төвлөрсөн хогийн цэгт үзлэг шалгалт хийсэн. Ингэснээр гэр оронгүй 248 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлэн судалгаа бүртгэлийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, нийслэлд түр байршуулах үйлчилгээ үзүүлдэг төрийн бус 6 байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ.
Арга хэмжээний хүрээнд 102 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 136 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа 6-н төрийн бус байгууллагад байршуулан 10-н иргэнийг гэр бүлд нь эргэн нэгтгэжээ.
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд 182 орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд байршиж байсан бөгөөд дээрх арга хэмжээг зохион байгуулснаар нийслэлийн хэмжээнд нийтдээ 420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байршуулах үйлчилгээнд хамруулж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна.
Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн төвийн 6 дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсийн нийт 500 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллав.
Мөн Коронавируст халдварын шинжилгээнд 24 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, орон гэргүй иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу сөрөг илэрсэн бөгөөд, PCR шинжилгээг авч ХӨСҮТ рүү илгээжээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...